Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Р.Пүрэвдагва: Лам багш намайг цагаан сар хүртэл ярилцлага өгч болохгүй гэсэн

Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва цагаан сар хүртэл олон нийтийн газар явахгүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Пүрэвдагва: Лам багш намайг цагаан сар хүртэл ярилцлага өгч болохгүй гэсэн
Р.Пүрэвдагва: Лам багш намайг цагаан сар хүртэл ярилцлага өгч болохгүй гэсэн. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Стройка” группын бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва цагаан сар хүртэл олон нийтийн газар явахгүй.

Энэ цагийн шилдэг хүчтэнүүдийг тэрбээр чансаагаараа тэргүүлж байгаа болохоор хэвлэлийнхэн ч түүнээс ярилцлага авч, сонин, сайт, телевизээ гоёхыг илүүд үзэв. Гэвч тэрбээр “Лам багш намайг цагаан сар хүртэл олон нийтийн газар битгий яв. Мөн ярилцлага өгч болохгүй гэсэн” хэмээн хариулав.

Бөхчүүд сүсэг ихтэй болохоор түүнд буруу өгсөнгүй. Ямартай ч тун удахгүй болох сар шинийн барилдаандаа улам гялалзсан амжилт үзүүлээрэй.

Хуваалцах