Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Р3-радио" долоон жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэлээ

"Их хотын залуусын радио" хэмээх эрхэм нэрийг сонсогчдоосоо хүлээн авсан МҮОНР-гийн гуравдугаар суваг "Р3-Залуусын радио" долоон жилийн ойтойгоо золголоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Р3-радио" долоон жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэлээ
"Р3-радио" долоон жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

"Их хотын залуусын радио" хэмээх эрхэм нэрийг сонсогчдоосоо хүлээн авсан МҮОНР-гийн гуравдугаар суваг "Р3-Залуусын радио" долоон жилийн ойтойгоо золголоо. Анх Шведийн олон улсын радиогийн дэмжлэгээр байгуулагдсан тус радио хүүхэд залуусын бүлгийг чиглэж, тэдний сонирхол, соёл, боловсрол хийгээд хотын иргэдийн сонсох дуртай олон нийтийн мэдээллийн суваг болж чадсан юм.

Тэгвэл тус радиогийн хамт олон өчигдөр сонсогчидтойгоо нэгэн үдшийг хамт өнгөрөөж, дуу хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. Мөн энэ үеэр Монголын залуучуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хуульзүйн туслалцааны төвийн төлөөллүүд уран бүтээлчдэд баяр хүргэж, P3 радиогийн зарим уран бүтээлчид "Тэргүүний залуу алтан медаль", сэтгүүлзүйн "Ган үзэгтэн" зэрэг эрхэм хүндтэй шагналыг гардуулав.

Ингээд Р3 радиогийн долоон насны төрсөн өдрийн баярын фото агшинг хүргэж байна.

Хуваалцах