Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Р3 радиогийн сонсогчийн шинэ жил боллоо

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радиогийн "Сонсогчийн шинэ жил" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч бямба гарагт "Эвонта эспонал" ресторанд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р3 радиогийн сонсогчийн шинэ жил боллоо
Р3 радиогийн сонсогчийн шинэ жил боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радиогийн "Сонсогчийн шинэ жил" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч бямба гарагт "Эвонта эспонал" ресторанд боллоо. "Р3 100.9" залуусын радио ийнхүү дөрөв дэх жилдээ сонсогчидтойгоо хамт шинэ оноо тэмдэглэж байгаа юм. Энэ удаагийн "Сонсогчийн шинэ жил"-д "Загасан ширээт тамга", "Мотив", "S4" болон Р3 радиогийн "Сюрприз" зэрэг хамтлаг дуучид зочдыг дуу хуураар хөглөсөн юм.

Тус радиогийн хамт олон сонсогчдоо хүлээн авч тэдний дунд халуун яриа өрнүүлж, хөгжөөнт арга хэмжээ зохион байгуулсан. Мөн хүрэлцэн ирсэн сонсогчдынхоо дунд азтан шалгаруулж, гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр радиогийн хамт олонд нийт сонсогчдоо төлөөлж "Эх орон хөгжил" ТББ-аас талархал илэрхийлэн өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан юм.

Уншигч та бүхэнд Р3 радиогийн "Сонсогчийн шинэ жил"-ээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Хуваалцах