Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Р3 радиогийн цэнгүүнд оролцогчдын тоо өсжээ

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радиогийн хамт олон өчигдөр үдэш үнэнч сонсогчдынхоо хамт шинэ жилийнхээ баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдийнээ уламжлал болон тогтсон энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд 100 гаруй идэвхитэй сонсогчид, тэдгээрийн гэр бүл найз нөхөд оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р3 радиогийн цэнгүүнд оролцогчдын тоо өсжээ
Р3 радиогийн цэнгүүнд оролцогчдын тоо өсжээ. Зураг: МҮОНРТ

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радиогийн хамт олон өчигдөр үдэш үнэнч сонсогчдынхоо хамт шинэ жилийнхээ баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Уламжлал болон тогтсон энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд 100 гаруй идэвхитэй сонсогчид, тэдгээрийн гэр бүл найз нөхөд оролцлоо.

Цэнгүүнийг нээж Р3 радиогийн ерөнхий пропюссер Д.Батбаяр үг хэлж, хамтлаг дуучид уригдан ирж ая дуугаа өргөлөө. Үүнээс гадна Р3 радиогийн хамт олны зүгээс сонсогч нартай барьсан амьд хөгжмийн “Сюрприз” хамтлаг үнэхээр сонсогч, оролцогч нартай барьсан гэнэтийн бэлэг байж чадлаа.

Дашрамд өгүүлэхэд Р3 радиог анх Шведийн радиогийн хамтын ажиллагааны төсөл гэрээний дагуу 2008 онд эхлүүлж байсан юм. Өдгөө тус радио 30 гаруй нэр төрлийн нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг гэдэг утгаар сонсогчдтой танил болж, талархлыг хэдийн хүлээгээд байгаа билээ. Тиймээс жилээс жилд Р3 радиогийн шинэ жилийн цэнгүүнд оролцох гэсэн сонсогчдын тоо өсөн нэмэгдэж байгааг энэ удаагийн оролцогч нараас харж болохоор байлаа.


Гэрэл зургийг С.БАТГҮР

Түлхүүр үг:Р3 Д.Батбаяр
Хуваалцах