Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Радамел Фалкао “Манчестер Юнайтед” клубт тоглоно

Английн “Манчестер Юнайтед” клуб Колумбын довтлогч Радамел Фалкаотой тохиролцоонд хүрч чадлаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Радамел Фалкао “Манчестер Юнайтед” клубт тоглоно
Радамел Фалкао “Манчестер Юнайтед” клубт тоглоно. Зураг: МҮОНРТ

Английн “Манчестер Юнайтед” клуб Колумбын довтлогч Радамел Фалкаотой тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр “Монако” клубийн довтлогч Английн клубт бүтэн улирал тоглохдоо зургаан сая фунт стерлингийн (7.5 сая евро, 9.9 сая ам.доллар) цалин авах юм.
Фалкао 2013 онд Испанийн “Атлитико Мадрид” клубээс Францын нэгдүгээр лигийн клуб рүү 50 саян фунт стерлингийн үнэтэйгээр очиж байсан. Тэрбээр лигийн 20 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулсан байна. Радамел Фалкао одоо “Манчестер Юнайтед”-ын довтолгооны шугамд Уэйн Рүүнигийн урд, Робин Ван Персигийн хажууд тоглох юм.

Хуваалцах