“Радио, телевизийн нэвтрүүлгийн дуун найруулгын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг боллоо
МҮОНР, СУИС-ийн РТС хамтран санаачилсан “Радио, телевизийн нэвтрүүлгийн дуун найруулгын өнөөгийн байдал” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр МҮОНР-ийн “Цагаан лавай” студид боллоо.
Мэдээллийн алба

МҮОНР, СУИС-ийн РТС хамтран санаачилсан “Радио, телевизийн нэвтрүүлгийн дуун найруулгын өнөөгийн байдал” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр МҮОНР-ийн “Цагаан лавай” студид боллоо.
Хэлэлцүүлэгт Хэл шинжлэлийн ухааны доктор /PhD/ Б.Нацагдорж “Радиогийн нийтлэл нэвтрүүлгийн хэл найруулга ба түүний оршихуйн үндэс”, МУБИС-ийн докторант, МҮОНТР-ийн судалгааны албаны дарга “Радио сонсогчдын дунд хийсэн судалгааны сүүлийн үеийн мэдээлэл”, СУИС-ийн докторант, МҮОНР-ийн найруулагч Г.Болор “Радио, телевизэд ажиллаж буй дууны найруулагчдын судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, FM100.9-P3 радиогийн продюсер Д.Батбаяр, мөн РТС, Кино урлагийн сургуулийн оюутнууд оролцов.





























