Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рафаэль Надаль их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны 2 дахь их дуулга болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн Рафаэль Надаль,

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рафаэль Надаль их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Рафаэль Надаль их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны 2 дахь их дуулга болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн РафаэльНадаль, Австрийн Доминик Тим нар аваргын төлөө тоглосон. Эдгээр теннисчид өнгөрсөн жил мөн шигшээд үлдэж, Надаль 3 сетэд ялалт байгуулж байсан. Энэ удаад ч мөн 33 настай Испани тамирчин 6-3, 5-7, 6-1, 6-1-ийн харьцаатай хожиж, Францын их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа.

Надаль нийт 18 дахь их дуулгын цомоо хүртэж байгаа нь энэ бөгөөд нэг их дуулгад 12 түрүүлсэн анхны теннисчин болсон байна. Анх 2005 оны Францын нээлттэй тэмцээнд оролцоод шууд түрүүлсэн Надаль үүнээс хойш 14 жилийн хугацаанд тус тэмцээнд ердөө 2 удаа л хожигдсон гэсэн үзүүлэлттэй байна. 2009 онд РобинСодерлинг түүнийг зогсоож шуугиан тарьж байсан бол 2015 онд Жоковичод ялагдсан.

Харин 2016 онд тэмцээнийг 3-р шатнаас бэртлийн улмаас орхижээ. Өөрөөр хэлбэл Надаль Францын нээлттэй тэмцээнд 92 хожиж, 2 хожигдсон байна.

Хуваалцах