Рафаэль Надаль хоёрдугаар тойргоос хасагдлаа
Уимблдоны нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга Испанийн Рафаэль Надаль Герман, Ямайкийн давхар иргэншилтэй Дастин Браун хэмээх теннисчинд хожигдож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхгүй боллоо.
Мэдээллийн алба

Уимблдоны нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга Испанийн Рафаэль Надаль Герман, Ямайкийн давхар иргэншилтэй Дастин Браун хэмээх теннисчинд хожигдож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхгүй боллоо.
Ингэснээр замналынхаа нэгэн таагүй тоо баримтыг бүрдүүлж байна. Учир нь Надаль Уимблдонд сүүлийн дөрвөн жил дараалан 100-гаас доош чансаатай теннисчинд хожигдлоо.
2012 онд хоёрдугаар тойрогт чансааны 100 дахь теннисчин Лукаш Росолд, 2013 онд эхний даваанд чансааны 135-д бичигдсэн Стив Дарсист, өнгөрсөн жил дөрөвдүгээр тойрогт чансааны 144-т бичигдсэн Ник Киргиост дийлдэж байсан юм.


















