Рафаэла Силва допингийн шалгалтад бүдэрчээ
Тодруулбал түүнээс астма буюу багтраа өвчин эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн байна. Тэрбээр дээрх тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.
Мэдээллийн алба

Бразил Улсын шилдэг жүдоч, олимпын аварга Рафаэла Силва өнгөрсөн наймдугаар сард Перугийн Лимад болсон Панамерикийн наадмын үеэр хийсэн допингийн шалгалтад бүдэрчээ.
Тодруулбал түүнээс астма буюу багтраа өвчин эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн байна. Тэрбээр дээрх тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.
Мөн дараа нь Токиод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Шалгалт өдгөө үргэлжилж байгаа ч түүнд одоогоор ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй юм байна.


















