Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Рафтингийн Холбооноос энэ сарын 21-23-нд Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монголын Рафтингийн Холбооноос энэ сарын 21-23-нд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Туул голын “Хар усан тохой”-д болох уг тэмцээнийг Монголын Рафтингийн Холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулах юм.

Монголд рафтингийн спортыг таниулах, хүүхэд залуучуудад тус спортыг сурталчлах, үндэсний тамирчдыг бэлтгэх эхлэлийг тавих, улмаар байгальд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдэд байгаль эх дэлхийгээ хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд тус тэмцээний зорилго оршиж байна.

Хуваалцах