Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рагби 7 төрлийн их, дээд сургуулийн аваргууд тодорлоо

Тус тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн баг өрсөлдөж, эрэгтэй төрөлд Аварга биеийн тамирын дээд сургуулийн тамирчид түрүүлж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль дэд байр, Их засаг олон улсын их сургууль гуравдугаар байрт, эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг түрүү

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рагби 7 төрлийн их, дээд сургуулийн аваргууд тодорлоо
Рагби 7 төрлийн их, дээд сургуулийн аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Их, дээд сургуулиудын дундах DHL компанийн нэрэмжит Рагби 7 төрлийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-нд болсон.

Тус тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн баг өрсөлдөж, эрэгтэй төрөлд Аварга биеийн тамирын дээд сургуулийн тамирчид түрүүлж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль дэд байр, Их засаг олон улсын их сургууль гуравдугаар байрт, эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг түрүүлж, Их засаг олон улсын их сургууль дэд байр, Монгол Коосэн технологийн коллеж удаалжээ.

Түүнчлэн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Аварга биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Б.Сод-Эрдэнэ, эмэгтэй тоглогчоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн А.Ариунаа нар шалгарлаа.

Эрхэм уншигч танд тус тэмцээний зарим зургаас хүргэж байна.

Хуваалцах