Рагбигийн энэ оны шилдэг баг, тамирчид тодорлоо
Монголын рагбигийн холбоо өнгөрч буй 2019 оны шилдгүүдээ тодрууллаа.
Мэдээллийн алба

Монголын рагбигийн холбоо өнгөрч буй 2019 оны шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал, тус холбооны 2019 оны шилдэг өсөх ирээдүйтэй эрэгтэй тамирчнаар ҮБХИС-ийн “Чийта рагби” клубийн тамирчин Н.Хорлоо, эмэгтэй тамирчнаар “Хөх толбот дайчид рагби” клубийн тамирчин Н.Байгальзул, шилдэг эрэгтэй тамирчнаар “Хан-Уул рагби” клубийн багийн ахлагч П.Баярням, эмэгтэй тамирчнаар ҮБХИС-ийн “Чийта рагби” клубийн тамирчин У.Дэжидмаа нар шалгарсан байна.
Үүнээс гадна шилдэг эрэгтэй багаар “Хан-Уул рагби”, эмэгтэй багаар “Чийта рагби” клубийн баг тодорлоо.


















