Райан Гомес “Оклахома Сити Тандер” багт тоглоно
NBA-ийн алдарт “Оклахома Сити Тандер” баг ахмад довтлогч Райан Гоместой нэг жилийн гэрээ байгууллаа.
Ж.
Ж.Мядагбадам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

NBA-ийн алдарт “Оклахома Сити Тандер” баг ахмад довтлогч Райан Гоместой нэг жилийн гэрээ байгууллаа. “Бостон Селтикс”, “Миннесота Тимбервулвз”, “Лос Анжелес Клипперс” багуудад тоглож байсан Гомес ийнхүү Тандер багийн бага цалингаар тоглох болзлыг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Мэргэжлийн лигт долоон улирал тоглосон тэрээр сагсанбөмбөгийн спортод 10,2 оноо, 4,6 самбар дундчилсан үзүүлэлт үзүүлсэн аж.
Түлхүүр үг:Сагсан бөмбөгийн солилцоо
Хуваалцах


















