Райан Рейнольдс “Deadpool 3” кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурна
Өмнө нь “Deadpool” болон “Икс хүмүүс” цуврал кинонуудыг “XX зуун фокс” кино компани бүтээж байсан.
Мэдээллийн алба

Холливудын жүжигчин Райан Рейнольдс “Марвел” кино компанитай “Deadpool 3” кинонд тоглох гэрээ хийхээр болжээ. Тэрбээр Зул сарын баярын өмнөх өдөр АНУ-ын ABC телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцох үедээ энэ талаар дурджээ. Өмнө нь “Deadpool” болон “Икс хүмүүс” цуврал кинонуудыг “XX зуун фокс” кино компани бүтээж байсан. Харин 2018 онд “Дисней” тус кино компанийг худалдаж авснаар “XX зуун фокс” “Марвел”-тай хамтрах эхлэл тавигдсан юм.
“Deadpool 3” бүтээл R ангилал буюу 17-оос дээших насны үзэгчдэд зориулагдсан бүтээл хэвээр байх аж. Тиймээс тус бүтээлийн урьдын ангиудын онцлог болох тулаан, зохиосгүй хэллэгүүд шинэ ангид ч гарах юм байна.


















