”Rally Mongolia -2014” эхэллээ
“Ралли Монголиа 2014” автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан өчигдөр эхэллээ.
Мэдээллийн алба

“Ралли Монголиа 2014” автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан өчигдөр эхэллээ.
Японы SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найман хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилэх юм.
Уралдаан энэ жилийн хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт болж байна. “Ралли Монголиа” мотоциклийн олон улсын уралдааныг 1995 оноос хойш уламжлал болгон явуулахдаа ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхтэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд найман удаа аваргын цом хүртэж байсан юм.


















