Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Реал Эспана" багийн Ерөнхийлөгч буудуулан нас баржээ

Гондурасын хөлбөмбөгийн “Реал Эспана" багийн Ерөнхийлөгч улсынхаа хойд этгээдийн Кортес бүс нутагт үл таних этгээдүүдэд буудуулж нас баржээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Реал Эспана" багийн Ерөнхийлөгч буудуулан нас баржээ
“Реал Эспана" багийн Ерөнхийлөгч буудуулан нас баржээ. Зураг: МҮОНРТ

Гондурасын хөлбөмбөгийн “Реал Эспана" багийн Ерөнхийлөгч улсынхаа хойд этгээдийн Кортес бүс нутагт үл таних этгээдүүдэд буудуулж нас баржээ. Тодруулбал, тус багийн Ерөнхийлөгч бизнесмэн Марио Вердиал машинтай явж байхад нь хоёр машин хажуугаар нь шахан орж, гал нээсэн байна. Талийгаачийг хамт явж байсан бие хамгаалагчийнх нь хамт хөнөөчихөөд хэргийн газраас зугтжээ.

Тэдний сууж явсан таксины жолооч ч гэсэн тэнсэн суманд оногдон шархадсан байна. Ямар шалтгаанаар түүн рүү халдсан нь тодорхойгүй байгаа ч Кортес бүс нутаг Гондурас улсдаа хамгийн аюултай бүс нутагт тооцогддог юм.

Ерөнхийдөө Гондурас гэмт хэрэг гаралтын тоогоороо дэлхийд тэргүүлдэг өгөөд 100 мянган хэрэг тутмын 66 нь аллагын хэрэг байдаг аж. Харин Кортес мужийн хувьд үүнээс хоёр дахин их буюу 100 мянган хэрэг тутмын 150 нь хүн амины хэрэг байдаг аж.

Хуваалцах