"Реал Мадрид"-ийн хагас хамгаалагч Искод 23-ын тоо хэмжээлшгүй аз бэлэглэв
Учир нь Эзэн хааны багийн 23 настай хагас хамгаалагч Иско 23 дугаартай тоглодог бөгөөд тэрбээр тухайн тоглолтын эхний гоолыг 23 дахь минутад оруулжээ.
Мэдээллийн алба

Испанийн Ла Лигийн өнгөрсөн 23 дугаар тойргийн хүрээнд Эзэн хааны "Реал Мадрид" клуб өөрсдийн "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэндээ "Депортиво" клубыг хүлээн авч тоглон, өрсөлдөгчөө 2-0 харьцаатай буулгаж авсан билээ. Тэгвэл тухайн тоглолтод нэгэн сонирхолтой гэмээр зүйл болжээ.
Учир нь Эзэн хааны багийн 23 настай хагас хамгаалагч Иско 23 дугаартай тоглодог бөгөөд тэрбээр тухайн тоглолтын эхний гоолыг 23 дахь минутад оруулжээ. Түүнээс гадна багийнхаа төлөө 23 дахь гоолоо оруулж, тухайн тоглолтын бүх зүйлс 23-ын тоотой холбогдсон нэгэн сонирхолтой явдал болсон байна.


















