“Реал Мадрид” хожлоо
Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээд оноолт таарсан “Реал Мадрид” болон “Байерн Мюнхен” клубын эхний тоглолт өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээд оноолт таарсан “Реал Мадрид” болон “Байерн Мюнхен” клубын эхний тоглолт өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө.
Алдарт Сантьяго Бернабэу цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод талбайн эзэд болох "Реал Мадрид”-чууд ялалт байгуулсан юм.
Франц довтлогч Карим Бенземагийн оруулсан гоолын ачаар тэд хүчирхэг өрсөлдөгчөө хожиж чадлаа. Хариу тоглолт зургаа хоногийн дараа “Байерн Мюнхен” клубын Аллианц Арена цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


















