Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Реал Мадрид Рабьог хараалж эхлэв

Рабьо чөлөөт агентийн хувиар шинэ багтаа үнэгүй очих боловч гэрээг байгуулах үнэ болох 15 саяыг түүнийг авах баг гаргах юм. Мөн нэмэлт бонусын олон заалтууд гэрээнд нь тусгагдах ажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Реал Мадрид Рабьог хараалж эхлэв
Реал Мадрид Рабьог хараалж эхлэв. Зураг: МҮОНРТ

“ПСЖ”-гийн хагас хамгаалагч Адриан Рабьо Реал Мадридын авахаар сонирхож буй тоглогчдын жагсаалтанд нэмэгдсэнийг “OK Diario” сонин мэдээлэв. Багаа шинэ залуусаар хүч сэлбэн хүчирхэгжүүлэхийг зорьж буй Зинедин Зидан уг шийдвэрийг гаргасан бөгөөд тэрээр нутгийнхаа залуу авьяастанд тун ам сайтай байдаг аж.

23 настай Франц залуугийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ энэ зунаар дуусна. Гэрээг тойрсон уг асуудлаасаа болоод тэрээр сүүлийн 3 сар ПСЖ-гийн гарааны бүрэлдэхүүнд багтаагүй.

Барселона өнгөрсөн зун Рабьог 40 сая еврогоор авах гэж хичээсэн ч эцсийн мөчид бүтэлгүйтэж дараагийн цонхыг хүлээхээр болсон. Тэд одоо ч Рабьогийн агенттай холбоотой байгаа боловч ийнхүү Реал Мадрид хажуугаар нь орж ирснээр асуудал төвөгтэй болж байна.

Рабьо чөлөөт агентийн хувиар шинэ багтаа үнэгүй очих боловч гэрээг байгуулах үнэ болох 15 саяыг түүнийг авах баг гаргах юм. Мөн нэмэлт бонусын олон заалтууд гэрээнд нь тусгагдах ажээ.

Хуваалцах