“Реал Мадрид” “Рома”-г буулган авав
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэллээ.
Мэдээллийн алба

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Рома” клубыг хүлээн авч, 2:0-ээр буулгаж авлаа. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр хожиж, шөвгийн наймд үлдэж байна.
Энэ удаагийн тоглолтын 64 дэх минутад Роналдо гоолдож, Аваргуудын лигийн энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Тэгвэл “Реал”-ын хоёр дахь гоолыг 68 дахь минутад Хамес Родрегис оруулсан юм.


















