“Реал Мадрид” өөрийн амжилтаа 60 жилийн дараа эвдлээ
Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Спортинг Хихон” клубыг хүлээн авч, 5:1-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл тоглолтын эхний 12 минутад гурван гоол оруулж, 60 жилийн өмнөх амжилтаа давтжээ.
Мэдээллийн алба

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Спортинг Хихон” клубыг хүлээн авч, 5:1-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл тоглолтын эхний 12 минутад гурван гоол оруулж, 60 жилийн өмнөх амжилтаа давтжээ. Тоглолтын долоо дахь минутад Бейл, ес дэх минутад Роналдо, 12 дахь минутад Бензема нар гоолдсон юм.
“Реал” тэртээ 60 жилийн өмнө буюу 1956 оны нэгдүгээр сарын 15-нд “Сельта” клубын хаалганд эхний 12 минутад гурван гоол оруулж байсан байна. Харамсалтай нь энэ тоглолтод Гарет Бейл шилбэндээ гэмтэл авч, тодорхойгүй хугацаанд талбайнд гарахгүй болоход хүрчээ.


















