Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Реалист уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна

"Blue moon" арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Реалист уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна
Реалист уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Зураг: МҮОНРТ

"Blue moon" арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь тус галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02.06-02.15-ны хооронд үргэлжилж буй “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн юм.

Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн хөгжлийн үндэс болсон реализмын тухай урлагт үзэсгэлэнг монирхогчид болоод уран бүтээлчдэд тодорхой ойлголтыг өгөх болон нэмэгдүүлэх зорилготой аж. Реализм / латин. Realis- биет, бодит/ нь урлаг дахь том чиглэл бөгөөд бодит зүйлсийг уран сайхны аргаар илүү адилхан, бүрэн илэрхийлэх нь гол зорилго юм. Тус үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээлүүд дэлгэгджээ.

Хуваалцах