Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Реализм" уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

"Blue moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-15-ны хооронд “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Реализм" уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдлээ
"Реализм" уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

"Blue moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-15-ны хооронд “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна.

"Blue moon" арт галерейгаас уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаал, мэдлэгийг нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

Уг үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээл дэлгэгдлээ.

Хуваалцах