Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Регбичид аваргаа тодрууллаа

Монголын регбичдийн дараагийн тулаан ирэх сарын 2-нд болно. Энэ өдөр МРХ-оос Монголын легионер тамирчдын холбоотой хамтран “Легионер тамирчдын нэрэмжит” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Регбичид аваргаа тодрууллаа
Регбичид аваргаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

“Монголын регбигийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цасны регбиний УАШТ дөрвөн долоо хоногийн турш МҮОХ-ны дэргэд байрлах бейсболын талбайд боллоо. Энэ жилийн тэмцээнд долоон багийн 150 гаруй тамирчин хоёр дивизионд хуваагдан, тойргийн системээр тоглож, гурван цомын төлөө өрсөлдсөн юм.

“Цасны регби-2016” тэмцээний “Боул” цомын төлөө хоёрдугаар дивизионы Техник технологийн коллежийн “Ирвэсүүд РК”, “Аварга” дээд сургуулийн “Аварга зөгийнүүд РК” шалгаран үлдээд байсан ч 15:0 онооны харьцаатайгаар “Ирвэсүүд РК” ялж, “Боул” цом, мөнгөн шагналын эзэн болсон юм.

Тэмцээний хоёрдугаар цом буюу “Плайт” цомын төлөө нэгдүгээр дивизионы “Хөх толбот дайчид РК”, “Ангууч арслангууд РК” өрсөлдөж, арслангууд 19:0-ээр бут ниргэн, цомыг өөрийн болгов.

Харин УАШТ-ий Аваргын цом болох “Кап” цомын төлөө тэмцээнийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан “Хан-Уул РК” баг “Анхдагч чононууд РК”-тэй тоглолоо. Маш ширүүн өрсөлдөөнтэй болсон тус тоглолтод Хан-Уулчууд 19:10 харьцаатайгаар ялалт байгуулан, “Кап” цомын эзэд болсон. Ингэснээр “Хан-Уул РК” “Цасны регби” УАШТ-ий хошой аварга болсон юм.

Монголын регбичдийн дараагийн тулаан ирэх сарын 2-нд болно. Энэ өдөр МРХ-оос Монголын легионер тамирчдын холбоотой хамтран “Легионер тамирчдын нэрэмжит” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Хуваалцах