Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Рейнжерс" 37 дахь хожлоо авлаа

Үндэсний хоккейн лигийн багууд 60 орчим тоглолт хийгээд байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Рейнжерс" 37 дахь хожлоо авлаа
"Рейнжерс" 37 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирал эхлээд лигийн багууд 60 орчим тоглолт хийгээд байна. Лигийн дорнод бүсийн шилдэг багуудын нэг “Нью-Йорк Рейнжерс” өнөөдөр “Колумбус Блью Жэкетс”-ийн талбайд зочиллоо. “Нэшионвайд Арена”-д болсон энэ тоглолт эхлээд 8 минутын дараа Брендон Дубински гоолыг оруулж, талбайн эздэд тэргүүллийг авчиржээ. Харин 1-р үеийн цаг дуусахаас өмнө Канад хамгаалагч Даниел Жирарди тооны тэнцээний шайбыг хаалганд оруулж чадсан. Тоглолтын ялагч улмаар 3-р үед шийдэгдсэн байна. Энэ үеийн эхэнд Кевин Хэйс улирлын 15 дахь гоолоо оруулсан нь “Рейжерс”-т тэргүүллийг авчирсан юм. Гэсэн ч “Колумбус”-ын хоккейчид дахин тооны харьцааг тэнцүүлж чадсан. Энэ удаад Ник Фолиньо улирлын 19 дэх шайбаа хаалганд оруулжээ. Фолиньогийн хувьд энэ улирал мөн 22 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа юм. Улмаар багуудын гоолын харьцаа 2:2 байх үед Жимми Весси хожлын гоол оруулж, “Рейжерс” 2 оноогоо авсан байна. Багууд одоогоор адил 75 оноотой дорнод бүсийн 4, 5-р байрт дараалан бичигдэж байна.

Хуваалцах