Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рэнчинлхүмбэ сумын сургуулийн цанын баг дахин аймгийн аварга боллоо

Сүүлийн 11 жил аймгийн аварга шалгуурах тэмцээнд тасралтгүй оролцсоноос зургаад нь дараалан аймгийн аварга, тавд нь хоёрдугаар байранд ороод байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рэнчинлхүмбэ сумын сургуулийн цанын баг дахин аймгийн аварга боллоо
Рэнчинлхүмбэ сумын сургуулийн цанын баг дахин аймгийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургуулийн цанын баг энэ жил багаараа дахин аймгийн аварга боллоо.

Сүүлийн 11 жил аймгийн аварга шалгуурах тэмцээнд тасралтгүй оролцсоноос зургаад нь дараалан аймгийн аварга, тавд нь хоёрдугаар байранд ороод байгаа юм.

Энэ жил УАШТ-нд 16 хүүхэдтэй баг бүрдүүлж, амжилттай оролцсон хэмээн тус сумын биеийн тамирын багш Б.Лхагва ярив.

Тэрбээр энэ суманд 14 жил багшлахдаа цанын спортыг хөгжүүлэхийг зорьж, дугуйлан ажиллуулж, баг бүрдүүлэн улс аймгийн чанартай тэмцээнд тасралтгүй оролцох болжээ. Дугуйлан нь одоогоор 29 хүүхэдтэй аж.

Рэнчинлхүмбэ сум бол уулсаар хүрээлэгдсэн өвөлдөө цас их унадаг нэг үгээр бол цанын спортыг хөгжүүлэхэд яг тохиромжтой газар юм. Харин нэг бэрхшээл байдаг нь цанын хүрэлцээгүй байдал гэнэ.

Гэхдээ Монголын цанын холбоо Б.Лхагва багшийг дэмжиж, дөрвөн цана өгснөөр тэр хүүхдүүддээ дамжуулан хэрэглэдэг байна.

Хуваалцах