Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рэппер 50 cent "зууны тулаан"-ы талаар ингэж ярьжээ

"Зууны тулаан болно" хэмээн нэрийдэж буй мэргэжлийн боксын аваргууд болох Floyd Mayweather, Manny Pacquiao нарын халз тулааны талаар үзэл бодлоо уралдуулсаар байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рэппер 50 cent "зууны тулаан"-ы талаар ингэж ярьжээ
Рэппер 50 cent "зууны тулаан"-ы талаар ингэж ярьжээ. Зураг: МҮОНРТ

"Зууны тулаан болно" хэмээн нэрийдэж буй мэргэжлийн боксын аваргууд болох Floyd Mayweather, Manny Pacquiao нарын халз тулааны талаар үзэл бодлоо уралдуулсаар байна. Мэргэжлийн спортын түүхэнд байгаагүй өндөр бооцоо бүхий энэ тулаан ирэх тавдугаар сарын 2-нд Лас Вегас хотноо болно.

Тулааны талаар алдарт Рэппер 50 cent энэ тулаанд Floyd Mayweather хялбархан ялалт авна гэж таамаглаж байгаа юм. Тэрбээр "Надад аварга байгаа. Аварга маань түүнийг татаж тавина. Ямар ч шалтгаангүйгээр хийлэгдсэн тулаан шиг л болох байх" гэж ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 50 cent нь Floyd дээр £1 саяын бооцоо тавихаар төлөвлөсөн гэнэ.

Хуваалцах