Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Реппер Данка, дуучин Б.Баяраа нарын шинэ уран бүтээл

Хурц шүүмжлэлт хэллэгтэй реп хэмээх энэ урлагийн салбарт өсөн дэвжиж, хэдийнээ залуусын танил болоод буй Раппер Данка, "Бид 4" хамтлагийн дуучин Б.Баяраа нар хамтран "Mine" буюу "Минийх" хэмээх шинэхэн уран бүтээл туурвижээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Реппер Данка, дуучин Б.Баяраа нарын шинэ уран бүтээл
Реппер Данка, дуучин Б.Баяраа нарын шинэ уран бүтээл. Зураг: МҮОНРТ

Хурц шүүмжлэлт хэллэгтэй реп хэмээх энэ урлагийн салбарт өсөн дэвжиж, хэдийнээ залуусын танил болоод буй Реппер Данка, "Бид 4" хамтлагийн дуучин Б.Баяраа нар хамтран "Mine" буюу "Минийх" хэмээх шинэхэн уран бүтээл туурвижээ. Энэхүү дуу нь гэр бүлийн нандин харилцаа, бат бөх байдал, итгэл найдварыг залууст үлгэр дууриалал болгосноороо онцлог юм.

Реппер Данка "Mine" нэртэй энэхүү дууны видео клипэнд бодит амьдралын хэсэгхэн агшныг баримтжуулан үлдээсэн юм. Хол газар хүний нутагт хорвоод мэндэлсэн энхрий охин, ухаалаг гэргийгээ арван сарын дараа тосон авч амлалтаа биелүүлж, шинэхэн гэртээ угтан авах залуугийн баяр хөөр дүүрэн аз жаргалтай нэгэн агшныг дурсгал болгон дүрсжүүлэв. Хамгийн жаргалтай мөчүүдийг хажуудаа байлгахын тулд зогсолтгүй тэмцээрэй залуусаа..." гэжээ.

Уг клипэнд Roll entertainment студийн захирал Я.Болдбаатар ба түүний гэр бүлийн амьдралын нэгэн баярт мөчийг үзүүлсэн аж. Сануулахад, Roll entertainment нэрээ өөрчилж LIGHT TREE entertainment нэртэй болсон гэнэ.

Хуваалцах