Реппер МВ шинэ уран бүтээлээ гаргав
"Mc Collection" хамтлагийн Реппер MB бие даасан уран бүтээлээ туурвиад чамгүй амжилттай яваа.
Мэдээллийн алба

"Mc Collection" хамтлагийн Реппер MB бие даасан уран бүтээлээ туурвиад чамгүй амжилттай яваа.
Дуучин залуу өөрийн "Хавсарна" нэртэй цомог, тоглолтыг сонсогч фэнүүддээ өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Тэрбээр саяхан цоо шинэ уран бүтээл "Хагацая даа" дуундаа клип хийжээ.
Энэхүү шинэ дуугаа залуу уран бүтээлч Лодкотой хамтран дуулсан аж.
Нийгмийн эмзэг асуудал болж байгаа салалтын тухай өгүүлсэн энэ дууны шинэхэн клипийг та бүхэнд хүргэж байна.


















