Реппер Цэцэ хувцасны салбарт хүч үзнэ
Цэцэ саяхнаас “Шангри-Ла Мall”-д шинэхэн брэндээ нээж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Харин шинэ уран бүтээлийн хувьд сүүлд дуучин Укатай хамтран “Гараад ир” дууг дуулсан билээ.
Мэдээллийн алба

Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ хувцасны брэндтэй болжээ. Тэрбээр өмнө нь найзтайгаа хамтран “S.M.O.K” бэлэн хувцасны брэндийг гаргаж байсан бол энэ удаа өөрийн “SOYO” нэртэй хувцасны брэндээ гаргажээ.
Цэцэ саяхнаас “Шангри-Ла Мall”-д шинэхэн брэндээ нээж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Харин шинэ уран бүтээлийн хувьд сүүлд дуучин Укатай хамтран “Гараад ир” дууг дуулсан билээ.
Бие даасан анхны тоглолтоо 2012 онд хийж байсан тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд “Крокус” эвентэд холлд дахин тоглож, сонсогчдодоо хүргэсэн юм.
Түүний тоглолтод Lumino, Ука, Намуун, Vanquish, Ginjin , Lil Thuge, Don dior, The Сompass зэрэг уран бүтээлчид оролцсон билээ.


















