Риккардо Орсолини "Ювентус"-т нэгдлээ
Италийн Турины "Ювентус" клубын удирдлагууд 20 настай залуу жигүүрийн хагас хамгаалагч Риккардо Орсолиниг багтаа ирүүлж, 6 сая еврогоор худалдан авчээ.
Мэдээллийн алба

Италийн Турины "Ювентус" клубын удирдлагууд 20 настай залуу жигүүрийн хагас хамгаалагч Риккардо Орсолиниг багтаа ирүүлж, 6 сая еврогоор худалдан авчээ. Тэрээр шинэ багтайгаа 5 жилийн гэрээг байгуулсан бөгөөд 2022 он хүртэл Турины багт хүчин зүтгэх юм. Одоогоор Орсолини "Серие В"-ийн "Асколи" клубт зээлээр тоглож байгаа юм. Риккардо Орсолини одоогоор тус багийн бүрэлдэхүүнд 30 тоглолтод оролцож, 4 гоолыг оруулаад байгаа юм. Мөн 20 хүртэлх насны Италийн шигшээ бүрэлдэхүүнд багтан тоглож байгаа шилдэг залуу тамирчдын нэг билээ.


















