Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ринго Старр хамтлагтаа хамгийн сүүлд орж ирсэн

Тэрээр үргэлж л тайзан дээр гарахын өмнө түгшдэг байсан бөгөөд хамтрагчид нь түүнийг зоригжуулж тайвшруулдаг байсан талаар тэр хожим нь дурссан байдаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ринго Старр хамтлагтаа хамгийн сүүлд орж ирсэн
Ринго Старр хамтлагтаа хамгийн сүүлд орж ирсэн. Зураг: МҮОНРТ

XX зууны хамгийн алдартай хамтлагийн нэг бол яахын аргагүй “Битлз”. Дэлхий дахиныг шуугиулж байсан Ливерпүл хотын дөрвөн залуугийн амжилтын түүх багагүй урт байсан. Алдарт хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн түүхийг бичүүлдэг. Тэднээс хамтлагийн бөмбөрчин Ринго Старр хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ричард Старки Ринго хамтлагтаа хамгийн сүүлд орж иржээ. Түүний өмнө Пит Бест хэмээх залуу байсан бөгөөд хамтлаг тухайн үедээ "Parlophone" фирмтэй гэрээ байгуулах болоход продюсер нь бөмбөрчнөө сольсон цагт гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэдэг. Ингэж л Ринго Старр алдрын замдаа орсон. Харин зарим таамгаар бол өмнөх бөмбөрчин нь Ленон, Макартни нараас илүү царайлаг байсан учраас хүмүүс дуучин руу анхаарал хандуулахгүй гэж үзсэн гэдэг. Ринго Старр багадаа төрөлхийн солгой байсан ч эмээ нь түүнийг баруун гараараа бүхнийг хийхэд сургасан гэдэг. Эмээгийнхээ ачаар Ринго бөмбөр тоглохдоо баруун солгой хоёр гараараа тоглож чаддаг болжээ. Хамтлагаараа хангалттай амжилтад хүрч байсан ч Ринго ганцаараа олон уран бүтээл хийж “Ринго”, “Ливерпүл-8”, “Хайрыг сонго” зэрэг цомгууд гаргаж байсан юм. Түүний хамгийн том айдас нь тайзны айдас байсан гэдэг. Тэрээр үргэлж л тайзан дээр гарахын өмнө түгшдэг байсан бөгөөд хамтрагчид нь түүнийг зоригжуулж тайвшруулдаг байсан талаар тэр хожим нь дурссан байдаг.

Хуваалцах