Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ринго Старрын цогц бөмбөр 2.1 сая америк долларын үнэд хүрчээ

Алдарт "Битлз" хамтлагийн бөмбөрчин Ринго Старрын цогц бөмбөр Жулиенс дуудлага худалдаагаар 2.1 сая америк доллараар зарагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ринго Старрын цогц бөмбөр 2.1 сая америк долларын үнэд хүрчээ
Ринго Старрын цогц бөмбөр 2.1 сая америк долларын үнэд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Алдарт "Битлз" хамтлагийн бөмбөрчин Ринго Старрын цогц бөмбөр Жулиенс дуудлага худалдаагаар 2.1 сая америк доллараар зарагдсан байна. Ливерпулийн дөрвөлийн хамгийн царай муутай гэгддэг байсан Ринго Старр 1963 онд энэхүү цогц бөмбөрийг худалдаж авч байсан бөгөөд "Can’t buy me love", "I want to hold your hand" зэрэг 200 гаруй уран бүтээлээ энэ бөмбөрөөр тоглодог байжээ.

Ринго Старрын цогц бөмбөрийг “Индианаполис Колтс”багийн эзэн Жим Ирсэй худалдан авсан байна. Өдгөө 75 настай Ринго Старр энэхүү мөнгөний тодорхой хувийг өөрийн үүсгэн байгуулсан “Лотус” сангаар дамжуулан хүмүүнлэгийн үйлсэд зориулах аж.

Хуваалцах