Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: АНУ-ын баг тамирчид нийт 100 медаль аваад байна

Бразилийн Рио-Де-Жанейро хотод 14 дэх өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Өнгөрсөн шөнө гэхэд л чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
РИО 2016: АНУ-ын баг тамирчид нийт 100 медаль аваад байна
РИО 2016: АНУ-ын баг тамирчид нийт 100 медаль аваад байна. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотод 14 дэх өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Өнгөрсөн шөнө гэхэд л чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг жингийн болон боксын зарим жингийн аваргууд медалиа зүүцгээсэн.

Мөн каяак болон каноэ завины уралдааны эрэгтэйчүүдийн хос болон таеквондогийн 57 кг-ын шилдгүүд тус тус шалгарч, медалиа гардацгаалаа.

Энэ өдрүүдэд нийт авсан медалийн тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын баг тамирчид одоогоор 100 медаль, үүнээс 35 алт, 33 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаа.

Харин БНХАУ-ын баг тамирчид 20 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 58 медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол Их Британийн тамирчид 22 алт, 21 мөнгө, 13 хүрэл медальтайгаар гуравдугаарт орж байна.

Медалийн чанараар АНУ нэгт, Их Британи хоёрт, БНХАУ гуравт, ХБНГУ дөрөвт, ОХУ тавдугаарт бичигдэж байна.

Монгол Улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 57-д бичигдээд байгаа юм.

Хуваалцах