Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүллээ

“Рио 2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн алтан медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
РИО 2016: АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүллээ
РИО 2016: АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн алтан медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө. Энэ удаагийн тоглолт АНУ болон Испанийн шигшээ багуудын хооронд явагдаж, 101:72-ын харьцаатайгаар АНУ-ын шигшээ баг өрсөлдөгч багаа 29 онооны зөрүүгээр ялснаар алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Ингэснээр тэд сүүлийн зургаан олимпдоо дараалан түрүүлж байна.

Torrens, Alba, Delle Donne, Elena - Spain (ESP - BK - Female), United States (USA - BK - Female) - Basketball - Spain, United States - Women - Women's Gold Medal Game - Carioca Arena 1

Харин Испанийн шигшээ баг өрсөлдөгчдөдөө ялагдсанаар олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэдний хувьд олимпийн наадмаас анх удаагаа мөнгөн медаль хүртэж байгаа юм.

Whalen, Lindsay, Palau, Laia - United States (USA - BK - Female), Spain (ESP - BK - Female) - Basketball - United States, Spain - Women - Women's Gold Medal Game - Carioca Arena 1

Дашрамд дуулгахад, энэ хоёр баг хамгийн сүүлд 2014 оны ДАШТ-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж, АНУ-ын шигшээ баг ялж байсан юм. Олимпийн наадамд тэд нийтдээ есөн удаа оролцож байсан байна.

Хуваалцах