Рио 2016: Байт харвааны шилдэг найман харваач шалгарлаа
Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын байт харвааны спортын ганцаарчилсан төрлийн шилдэг 16 тамирчин шигшээ наймд үлдэх харваа дөнгөж сая өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын байт харвааны спортын ганцаарчилсан төрлийн шилдэг 16 тамирчины шигшээ наймд үлдэх харваа дөнгөж сая өндөрлөлөө.
Энэхүү харваанд Голландын тамирчин Начальник Ван Ден Берг, БНСАУ-ын тамирчин Ли Сын Юн, Францын тамирчин Валладонт Жен Чарлез, Италийн тамирчин Несполи Мауро, Австралийн тамирчин Тейлор Стоит, БНСАУ-ын тамирчин Ку Бон Чан, Японы тамирчин Такахару Фурукава, АНУ-ын тамирчин Брейди Эллисон нар шалгарч, шилдэг наймд үлдэж байгаа юм.
Эрхэм үзэгч та финалын шатны медалийн төлөөх тэмцээнийг маргааш өдөр “Монголын мэдээ HD” сувгаар давтан үзэх боломжтой юм.


















