Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Боксын 49 кг-д Узбекстаны тамирчин аварга боллоо

Зуны олимпийн наадмын боксын тулаанууд үргэлжлэн явагдсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Боксын 49 кг-д Узбекстаны тамирчин аварга боллоо
Рио 2016: Боксын 49 кг-д Узбекстаны тамирчин аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн наадмын боксын тулаанууд үргэлжлэн явагдсаар байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн шигшээ тоглолт явагдаж, медалийн эзэд тодорлоо. Аваргын төлөө дэлхийн шилдэг, сор болсон тамирчид болох Узбекстаны боксчин Хассанбой Дусматов, Колумбын тамирчин Мартинез Херни нар өрсөлдсөн бөгөөд тэдний тулаан маш сонирхолтой өрнөсөн ч Хассанбой Дусматов илүү байж чадлаа. Тэрбээр 3:0 харьцаатайгаар Колумбын боксчин Мартинез Херниг ялснаар “Рио 2016” олимпийн наадмын боксын рингээс анхны алтан медалийг хүртсэн юм.

Хассанбой Дусматов өдгөө 23 настай, дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг шилдэг тамирчдын нэг юм. Өнөөдөр түүнийг дэмжихээр Узбекстаны шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цэнгэлдэхэд ирсэн байв.

Хуваалцах