Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Д.Сумьяа Японы тамирчин “Чоно” хочит Каори Мацумототой хүч үзнэ

Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хагас шигшээд манай бөх Доржсүрэнгийн Сумьяа шалгараад байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Д.Сумьяа Японы тамирчин “Чоно” хочит Каори Мацумототой хүч үзнэ
Рио 2016: Д.Сумьяа Японы тамирчин “Чоно” хочит Каори Мацумототой хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн дөрөвт манай тамирчин Доржсүрэнгийн Сумьяа шалгараад байна. Тэрбээр Голландын Саннэ Верхаген, Португалын Тельма Монтейро нарын дэлхийн медальтай бөхчүүдийг ялаад одоо мөнгөн медалийн төлөө Японы Каори Мацумототой барилдана.

Медалийн төлөөх барилдаан 03.30 цагт эхэлнэ.

Каори Мацумото 2012 оны Лондоны олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, 28 настай тамирчин. Д.Сумьяа түүнтэй таван удаа тааран барилдахдаа нэг ялж, дөрөв ялагдсан байна.

Дашрамд дурдхад олон нийтийн цахим хуудсаар тэдний энэхүү учрааны талаар шуугин ярьж байна. Учир нь Японы тамирчин Каори Мацумотог бөх сонирхогчид “чоно” хэмээн нэрлэдэг бөгөөд хэрэв Д.Сумьяа ялвал “Чонын анчин Раш” болох нь хэмээн ярилцаж байгаа юм.

Медалийн төлөөх барилдаан 03.30 цагт эхэлнэ.

Хуваалцах