Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Рио-2016”-д өрсөлдөх Монголын тамирчдын хуваарь гарлаа

Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны олимпийн XXXI наадамд Монголын 42 тамирчин, спортын есөн төрөлд өрсөлдөх билээ. Уншигч танаа Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулья.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
“Рио-2016”-д өрсөлдөх Монголын тамирчдын хуваарь гарлаа
“Рио-2016”-д өрсөлдөх Монголын тамирчдын хуваарь гарлаа. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны олимпийн XXXI наадамд Монголын 42 тамирчин, спортын есөн төрөлд өрсөлдөх билээ. Уншигч танаа Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулья.

Наймдугаарсарын 5

Байт харваа: Ж.Гантөгс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд нэгдүгээр байрт орсон тамирчин 64-т орсонтой, хоёрдугаар байрт орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

Наймдугаарсарын 6

Бокс: 48 кг-ийн Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ийн Д.Отгондалай нар учраануудтайгаа тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болох юм.

Буудлага: Хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа буудна.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн М.Уранцэцэг нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүр олимпийн аваргын тоог нэмэх боломж ч бий.

Наймдугаарсарын 7

Бокс: 60 кг-ын жингийн Д.Отгондалай, 69 кг-ийн жингийн Б.Түвшинбат нар учраануудтайгаа “нүдэлцэнэ”.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар барилдана.

Буудлага: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Наймдугаарсарын 8

Бокс: 49 кг-ын жингийн Г.Ган-Эрдэнэ, 69 кг-ын жингийн Б.Түвшинбат.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн Д.Сумъяа нар барилдана.

Байт харваа: Ж.Гантөгс ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.

Наймдугаарсарын 9

Бокс: 60 кг-ын жингийн Д.Отгондалай.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн Ц.Мөнхзаяа.

Буудлага: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Байт харваа: Ж.Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.

Наймдугаарсарын 10

Бокс: 49 кгын жингийн Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Цэндбаатар.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал.

Байт харваа: Ж.Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.

Наймдугаарсарын 11:

Бокс: 56 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат.

Жүдо: -100 кг-д Н.Түвшинбаяр, эмэгэтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд.

Буудлага: Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа.

Усанд сэлэлт: Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Дөлгөөн

Наймдугаарсарын 12:

Бокс: 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай.

Жүдо: +100 кг-д Б.Тэмүүлэн.

Байт харваа: Ж:Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой.

Хүндийг өргөлт: Эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд М.Анхцэцэг хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.

Усанд сэлэлт: Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Есүй.

Наймдугаарсарын 13:

Бокс: 52 кг-д Х.Энх-Амар, 69 кг-д Б.Түвшинбат.

Наймдугаарсарын 14:

Бокс: Г.Ган-Эрдэнэ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал. 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг.

Хөнгөн атлетик: Эмэгтэйчүүдийн марафон Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорино.

Наймдугаарсарын 15:

Бокс: 52 кг-д Х.Энх-Амар, 69 кг-д Б.Түвшинбат

Наймдугаарсарын 16:

Бокс: Д.Отгондалайгийн өрсөлдөж буй 60 кг-ийн финал. 56 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг.

Наймдугаарсарын 17:

Бокс: Б.Түвшинбатын 69 кг-ийн жингийн финал. 52 кг-д Х:Энх-Амар.

Тэквондо: Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.Тэмүүжин өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.

Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.Орхон, О.Насанбурмаа нар хүч үзэх юм.

Наймдугаарсарын 18:

Бокс: 56 кг-д Э.Цэндбаатар.

Чөлөөт бөх: Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.Сумъяа, С.Батцэцэг нар барилдана.

Наймдугаарсарын 19:

Бокс: 64 кг-ийн жинд Б.Чинзориг.

Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдах юм.

Наймдугаарсарын 20:

Бокс: Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн финал

Чөлөөт бөх: Эрэгтэй 86 кг-д О.Үйтүмэн, + 125 кг-ийн жинд Ж.Чулуунбат нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Наймдугаарсарын 21:

Бокс: Х.Энх-Амар, Б.Чинзориг нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн финал.

Чөлөөт бөх: Эрэгтэй 65 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Хөнгөн атлетик: Эрэгтэй марафон гүйлтэд Б.Сэр-од, Д.Гантулга, Ц.Бямбажав нар хурд сорино.

Хуваалцах