Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн алтан медалийн төлөөх барилдаан болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
РИО 2016: Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо
РИО 2016: Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн алтан медалийн төлөөх барилдаан болж өнгөрлөө. 86 кг-ийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Абдулрашид Садулаев, Туркийн бөх Яасир Селим нар барилдсан бөгөөд Абдулрашид Садулаев 5:0-ийн харьцаагаар ялж олимпийн аварга боллоо. Ингэснээр дэлхийн хошой аварга Абдулрашид Садулаев 20 насандаа олимпийн аварга болж байна.

Нэмж мэдээлэхэд, зуны олимпийн 31 дүгээр наадамд дэлхийн 68 орны шилдэг 353 бөх чөлөөт бөхийн 21 төрөлд аваргын алт, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулж байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү 86 кг-ийн аварга тодорлоо.

Хуваалцах