Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Э.Цэндбаатар шигшээ наймд Беларусын тамирчинтай тулалдана

Зуны олимпийн XXXI наадам ес дэхь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Э.Цэндбаатар шигшээ наймд Беларусын тамирчинтай тулалдана
Рио 2016: Э.Цэндбаатар шигшээ наймд Беларусын тамирчинтай тулалдана. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн XXXI наадам ес дэхь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай гурван ширэн бээлийтэн Риогийн олимпийн рингэн дээр хүч үзнэ. Тодруулбал, ОУХМ Э.Цэндбаатарын хувьд монголын цагаар 00:00 цагаас Беларусын тамирчин Асана Диз Митрийтэй шигшээ наймын тулалдаанаа хийнэ. Тэрбээр жингийнхээ эхний тулааныг энэ сарын 11-ний өдөр Кенийн тамирчин Бенсон Байчарутай хийж, 3:00 харьцаатайгаар ялалт байгуулсан билээ.

Эрхэм уншигч та монголын боксчидынхоо тулаануудыг “Монголын мэдээ” сувгаар шууд үзэхээс гадна манай сайтаас нөхөж, ухрааж, шууд үзэх боломжтой. Бид тулааны бичлэг, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа билээ.

Хуваалцах