Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Э.Цэндбаатарын тулаан эхэллээ

Боксийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин Э.Цэндбаатар яг одоо манай тамирчдын сүүлийг мушгин тулаанаа хийх гэж байна. Бакуд болсон олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр Химийн цом болон Чехийн Гран при тэмцээнүүдэд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан билээ.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Э.Цэндбаатарын тулаан эхэллээ
Рио 2016: Э.Цэндбаатарын тулаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боксийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин Э.Цэндбаатар яг одоо манай тамирчдын сүүлийг мушгин тулаанаа хийх гэж байна. Бакуд болсон олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр Химийн цом болон Чехийн Гран при тэмцээнүүдэд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан билээ.

Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь Кенийн туршлагатай тамирчин Бенсон Гичару Нжангиру байх болно. Энэ жил 31 настай тэрээр 4 жилийн өмнө Лондоны олимпод зодоглож, эхний тойргоос тэмцээнийг орхиж байсан юм байна.

Бенсон Гичару Нжангиру нь хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд амжилттай оролцож, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан. Бүх Африкийн тоглолтын аварга. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс хүч үзэж байгаа, мэргэжлийнхний дунд болсон эрх олгох тэмцээнд түрүүлсэн нэгэн юм.

Хуваалцах