Рио 2016: Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн медалийн эзэд тодорлоо
Рио 2016 зуны олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд шилдэг 8 тамирчин өрсөлдсөнөөс Хорватын тамирчин Сандра Перковик 69.21 метрт түлхэснээр алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрээр Лондонгийн олимпоос мөн алтан медаль хүртэж байсан
Мэдээллийн алба

Рио 2016 зуны олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд шилдэг 8 тамирчин өрсөлдсөнөөс Хорватын тамирчин Сандра Перковик 69.21 метрт түлхэснээр алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрээр Лондонгийн олимпоос мөн алтан медаль хүртэж байсан бөгөөд ингэснээр олимпийн наадмын хошой алтан медальтан болж байгаа юм.
Удаах байранд Францын тамирчин Мелина Роберт Мичон 66.73 метрт түлхэснээр мөнгөн медалийн болзол хангасан бол Кубын тамирчин Дениа Кабаллеро 65.34 метрт түлхэж хүрэл медалийн эзэн боллоо.



















