Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн шилдгүүд медалиа гардав

“Рио-2016” олимпийн наадмын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн 50 км-ын эхний гурван байрт орсон тамирчинд медалийг нь гардууллаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн шилдгүүд медалиа гардав
Рио 2016: Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн шилдгүүд медалиа гардав. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн 50 км-ын эхний гурван байрт орсон тамирчинд медалийг нь гардууллаа. Энэ удаагийн олимпийн алтан медалийг Кенийн тамирчин Элиуд Кипчоге хүртсэн бол мөнгөн медалийг Этиопийн тамирчин Фейиса Лилеса, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Гален Рупп нар хүртлээ.

Кенийн тамирчны хувьд 2:08:44 цагийн үзүүлэлтээр алтан медалийг хүртсэн бол дэлхийн рекордыг мөн л Кенийн тамирчин 2014 оны Берлиний олимпод шинэчлэн тогтоож байжээ. Түүний рекорд 2:02:57 юм.

Үүгээр ч зогсохгүй Кенийн тамирчид олимпийн рекордыг эзэмшдэг бөгөөд Кенийн тамирчин Ванджиру Самуел 2:06:32 дойлийн амжилтаар 2008 оны Бээжингийн олимпод аваргалж, алтан медаль хүртэж байсан байна.

Хуваалцах