Рио 2016: Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 75 кг жингийн аваргууд тодорлоо
Зуны олимпийн сонгомол барилдааны 75 кг-ын барилдаан дөнгөж сая өндөрлөж, аваргаа тодрууллаа.
Мэдээллийн алба

Зуны олимпийн сонгомол барилдааны 75 кг-ын барилдаан дөнгөж сая өндөрлөж, аваргаа тодрууллаа. Энэ удаагийн барилдаанд аваргалж, олимпийн алтан медальтан болсон тамирчин бол ОХУ-ын Роман Власов байлаа. Тэрбээр олимпийн гурван удаагийн аварга, нэг удаагийн хүрэл медальт, 2010 онд Залуучуудын аваргад түрүүлж байсан бөгөөд Испани, Польш, Швэд, Данийн олон улсын тэмцээний ялагч болж байсан шилдэг бөх юм.
Харин 75 кг-ын барилдааны мөнгөн медалийг ОХУ-ын бөх Марк Мелсэн гучин хоёр насандаа хүртлээ. “Мөнгөн” Марк хочтой тамирчин өмнө нь ДАШТ-нд дөрвөн удаа мөнгөн медалийн эзэн болж байсан түүхтэй.
Хүрэл медалийг БНСУ-ын тамирчин Ким Хиунво хүртсэн бөгөөд тэрбээр Лондонгийн зуны олимпийн наадамд 66 кг жинд алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн байна.
Түүнчлэн Дэлхийн аварга Морад Абдуали олимпийн хүрэл медальтан болсон юм. Барилдааны турш өрсөлдөгчөө өөрийнхөө хэмнэлд оруулан давуу барилдаж Иран бол бөхийн орон гэдгийг дахин баталлаа.


















