Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Францын жүдочид хүнд жингийн хос алтан медалийг хүртлээ /Бичлэг/

Өчигдөр буюу энэ сарын 12-нд эхэлсэн жүдо бөхийн хамгийн хүнд жин болох эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдаан дуусч, аваргуудаа тодруулснаар энэ удаагийн олимпийн наадмын жүдогийн төрөл өндөрлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Францын жүдочид хүнд жингийн хос алтан медалийг хүртлээ /Бичлэг/
Рио 2016: Францын жүдочид хүнд жингийн хос алтан медалийг хүртлээ /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 12-нд эхэлсэн жүдо бөхийн хамгийн хүнд жин болох эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдаан дуусч, аваргуудаа тодруулснаар энэ удаагийн олимпийн наадмын жүдогийн төрөл өндөрлөж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд алтан медалийг Францын олимпийн багийн тугч, олимпийн аварга, олимпийн хүрэл медальт, дэлхийн 9, Европийн 5 удаагийн аварга Тедди Ринер хүртэж, дархлагдсан аварга гэдгээ дахин нотоллоо.

Түүний хувьд алтан медалийн төлөө спорт сонирхогчдын таамаглаж байсанчилан Япон улсын жүдоч Харасава Хисоёожитой анх удаа учраа таарч ялсан бол хүрэл медалийн эздээр Израйлийн бөх Сассан Ор, Бразилийн бөх Рафаэль Силва нар шалгарсан юм.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд барилдсан хүчит бөхчүүдийн аваргаар Францын тамирчин Эмилие Андиол шалгарсан бол мөнгөн медалийг Кубын бөх Ортис Идализ, хүрэл медалиудыг БНХАУ, Японы тамирчид хүртлээ.

Хуваалцах