РИО 2016: Г.Одбаяр тэмцээнээ өндөрлүүллээ /Бичлэг/
Барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе.
Мэдээллийн алба

Зуны олимпийн 31 дүгээр наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ганбаатарын Одбаяр гурав дахь даваандаа АНУ-ын жүдоч Николас Дельпополотой учраа таарлаа. Хоёр жүдочийн аль аль нь хоёр торгууль авч барилдааны үндсэн цаг дууссан. Харин нэмэлт цагт Г.Одбаяр өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ингэснээр Г.Одбаяр тэмцээнээ өндөрлүүлж байна. Барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе. /Бичлэгийг зурган дээр дарж үзнэ үү/


















