Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Рио-2016”-гийн татамид гарах жүдочид тодорлоо

Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд "Рио-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг дөнгөж сая нийтэд албан ёсоор зарлалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио-2016”-гийн татамид гарах жүдочид тодорлоо
“Рио-2016”-гийн татамид гарах жүдочид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд "Рио-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг дөнгөж сая нийтэд албан ёсоор зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагт хуралдаж, ийнхүү хэдхэн минутын өмнө нэрсийг нь гаргав.

Олимпийн наадамд зодоглох жүдочид:

Эрэгтэй 60 кг-д

Цэнд-Очирын Цогтбаатар

66 кг-д

Даваадоржийн Төмөрхүлэг

73 кг-д

Ганбаатарын Одбаяр

81 кг-д

Отгонбаатарын Ууганбаатар

90 кг-д

Лхагвасүрэнгийн Отгонбаатар

100 кг-д

Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй 48 кг-д

Мөнхбатын Уранцэцэг

52 кг-д

Адъяамсамбуугийн Цолмон

57 кг-д

Доржсүрэнгийн Сумъяа

63 кг-д

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

70 кг-д

Цэнд-Аюушийн Наранжаргал

Хуваалцах