Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Гимнастик тайлбарлагч Дамдинсүрэнгийн Ганзориг

“MNB” Нэгдүгээр сувгаар наймдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд “Спортын гимнастик”-ийн эрэгтэй төрлийг спортын мастер Дамдинсүрэнгийн Ганзориг тайлбарлана.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Гимнастик тайлбарлагч Дамдинсүрэнгийн Ганзориг
Рио 2016: Гимнастик тайлбарлагч Дамдинсүрэнгийн Ганзориг. Зураг: МҮОНРТ

“MNB” Нэгдүгээр сувгаар наймдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд “Спортын гимнастик”-ийн эрэгтэй төрлийг спортын мастер Дамдинсүрэнгийн Ганзориг тайлбарлана.

Дамдинсүрэн овогтой Ганзориг

1973 онд Улаанбаатар хотод төрсөн
1980-1989 онд Спортын гимнастикаар хичээллэсэн
1999 онд МҮБИС-ийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн
2007 оноос МГХ-ны өсвөрийн эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
2014 оны ДАШТ-ийг ТВ9 телевизээр тайлбарлаж байсан.

Амжилтууд

1983 онд Хот, Улсын чанартай тэмцээнүүдийн тэргүүн байр
1986 онд МПС-ын VI спартакиад алтан медаль
1986 онд УАШТ-ий алт, мөнгөн медаль
1986 онд спортын мастер цол хүртсэн
1988 онд МБАТ-ын Спартакиадын алтан медаль
1989 онд өвдөгний бэртлийн улмаас гимнастикийн спортыг орхисон.
1990 оноос циркийн урлагт акробат, агаарын гимнастикийн үзүүлбэрээр жүжигчнээр ажиллаж эхэлсэн.

Энэ мэргэжлээрээ ӨАБНУ, Швейцари, Франц, ХБНГУ, Итали, Унгар, Англи, Монако, Люксембург, Австрали, Шинэ Зеланд улсуудаар олон улсын циркчдийн хамтлагуудтай аялан тоглолт хийж байсан.
2005 онд циркийн урлагт акробат, агаарын гимнастикийн үзүүлбэрээс зодог тайлсан.

Циркийн жүжигчин байх хугацаандаа

Хамтлагаараа Парисийн / Cirque de Hivier/, Ромын / Golden circus/ фестивалийн мөнгөн цом, медаль, / Monte-Carlo/ фестивалийн тусгай шагнал хүртэж байсан. Одоо дасгалжуулагчийнхаа хажуугаар эрэгтэй шүүгчдийн зөвлөлийн даргын алба хашиж байна.

Хуваалцах