Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын аварга тодорлоо

Рио 2016 зуны олимпийн гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс Украйны тамирчин Олег Верняев 16.041 оноогоор алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын аварга тодорлоо
Рио 2016: Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Рио 2016 зуны олимпийн гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс Украйны тамирчин Олег Верняев 16.041 оноогоор алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн ДАШТ-ний нэг алт, нэг мөнгө, Европын АШТ-ний нэг алт, хоёр мөнгөн медальтай шилдэг тамирчдын нэг бөгөөд “РИО 2016” олимпоос спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн олон төрөлтөөр мөнгөн медаль хүртэснээр ийнхүү олимпоос хоёр дахь медалиа өлгийдөн авлаа.

Удаах байранд 15900 оноогоор АНУ-ын тамирчин Данел Лейва орж мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байранд 15783 оноогоор ОХУ-ын тамирчин Давид Белявский хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах